Алексис Ципрас төлөвлөгөөгөө танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Алексис Ципрас төлөвлөгөөгөө танилцуулжээ

 

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас Европын холбоонд эдийн засгийн шинэчлэлийн нарийвчилсан төлөвлөгөөгөө танилцуулж, шинээр гурван жилийн хугацаатай тусламжийн хөтөлбөр хүсчээ.

 

Тэрээр Европын холбооны лидерүүдэд хандан Грекийн санхүүгийн хямралыг зогсоож чадах гэрээг байгуулахыг зорьж буйгаа хэлсэн байна. Грек 2010 оны тавдугаар сараас хойш Европын орнууд болон олон улсын валютын сангаас нийт 240 тэрбум еврогийн хоёр санхүүгийн тусламж хүлээж авсан аж.

 

Алексис Ципрас “Олон улсын тусламж Грекийн ард иргэдэд биш зөвхөн банкуудад тусалсан. Тиймээс ч ард иргэд олон улсын тусламжаас татгалзаж, санал асуулгад “үгүй” гэж хариулсан. Өнгөрсөн ням гаригийн санал хураалт бол бүсээ нэмж чангалахыг хүсэхгүй байгааг илэрхийлж байгаа болохоос Европын холбооноос гарах тухай биш” хэмээсэн аж.

 

Грекийн асуудлаар ирэх ням гаригийн Европын холбооны бүх орны лидерүүдийн уулзахаар болсон билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж