Орон сууцны үнэ 8.4 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ 8.4 хувиар буурчээ

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас өнгөрсөн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.17 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

14.0%

26.5%

7.6%

Өмнөх сартай харьцуулахад

-2.37%

-0.17%

-2.24 %

Оны эхэнтэй харьцуулахад

-4.15%

-0.2%

-7.4%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-8.4%

-1.14%

-12.0%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4635орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Б.СОЛОНГО

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж