Хятадыг тэнгисийн хоёр шуурга дайрна

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Хятадыг тэнгисийн хоёр шуурга дайрна

 

Хятадын өмнөд эргийн мужууд ойрын өдрүүдэд тэнгисийн хоёр хүчтэй шуурганд өртөхөөр байна. “Линфа” тэнгисийн шуурганд бэлтгэн Хятадын Гуандун муж өнөөдөр /VII.9/ сургууль цэцэрлэгийг хааж, галт тэрэгний үйлчилгээг зогсоосон байна. Гэтэл “Чан-хом” гэж нэрлэгдсэн далайн шуурга амралтын өрдүүдэд Хятадын Фужян, Зежян мужуудыг ниргэхийг цаг уурын албанаас мэдээлжээ. Эдгээр мужуудад шуурганы улмаас хөрсний нуралт үүсэхээс болгоомжилж байна. Түүнчлэн Шанхайд ирэх хоёр хоногт өмнөд эргийн дагуу бүх тээврийн хөдөлгөөнийг зогсоох гэнэ.

 

Өмнөд Хятадын тэнгист жилийн энэ үед шуурга босох нь элбэг байдаг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж