Монголын Залуучуудын xолбооны дэргэдэх "Залуу дугуйчин" клубын гишүүн Ч.Мөнгөндалай унадаг дугуйгаар эх орныхоо баруун аймгуудыг тойрон 6200 км аялсан билээ. Тэрбээр өнөөдөр эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аяллаа эхлүүлэх гэж байна. Энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 60 гаруй сум, суурин, хилийн зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулах аж. Энэхүү аялал дөрвөн сар орчим үргэлжлэх төлөвлөгөөтэй юм байна.
Хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдөлтэй байхад юуг ч хийж болдогийг харуулсан тэрээр 2014 онд баруун 13 аймгийн 210 сумын нутгаар дайрч, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулсан юм.
Түүнд сэтгэлийн хандиваа өргөөрэй.
Ч.БОЛОР