Тооллогын үндсэн үр дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Тооллогын үндсэн үр дүнг танилцуулна

Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу 2010 онд дэлхийн 53, үүний дотор Азийн 15 улс тооллого зохион байгуулсны нэг нь Монгол Улс. Тооллогыг “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 2010 оны арваннэгдүгээр сарын 11-17-ны өдөр Үндэсний статистикийн хороо зохион байгуулсан юм. Тооллогын урьдчилсан дүнг өнгөрсөн хоёрдугаар сард гаргаж байсан бол эцсийн үр дүнг олон нийтэд танилцуулахад бэлэн болсон байна. Тооллогын үндсэн үр дүнг танилцуулах ёслолын ажиллагаа энэ сарын 10-ны өдрийн 11.00 цагт Их тэнгэр цогцолборын хурлын танхимд болох ба хуралд Ерөнхий сайд бөгөөд Тооллогын улсын комиссын дарга С.Батболд, УИХ болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн засаг дарга нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 140 гаруй хүн оролцох ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж