Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын Башкирын нийслэл Уфа хотноо болж буй хоёр чуулга уулзалтанд оролцохоор иржээ. Уфа хотноо энэ долдугаар сарын 8-10-нд “BRICS” буюу ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн эвслийн дээд хэмжээний уулзалт, харин долдугаар сарын 10-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт болж байна. “BRICS”-ийн болон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүд нь эдийн засгийн том төслүүд, тэр дундаа дэд бүтэц, эрчим хүчний салбарын төслүүд байх юм. Чуулга уулзалтын үеэр Нарендра Моди Хятадын дарга Си Жинпинтэй Кашмирын бүс нутгаар дамжин өнгөрөх эдийн засгийн корридорын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Нарендра Моди даваа гаригт /VII.6/ Төв Ази, ОХУ дахь айчлалаа эхлүүлсэн юм. Тэрээр ОХУ-аас өмнө Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикстан улсад айчлал хийжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС