Иракийн шүүх “Исламын улс” бүлэглэлийн 24 дайчинд цаазаар авах ял оноожээ. Тэднийг өнгөрсөн оны долдугаар сард Тикрит хотын ойролцоох Спейчер бааз руу халдаж, олон зуун цэргийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгасан байна. Багдад хотын шүүхээс 24 ирак залууд дүүжилж цаазлах ял оноосон аж. Иракийн засгийн газрын хүчин өнгөрсөн гуравдугаар сард Тикрит хотыг чөлөөлснийхөө дараа “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн 600 гаруй хүнийг баривчилжээ.
Үүний зэрэгцээ Тикрит хотын ойролцоох дөрвөн булшнаас олдсон 470 гаруй цогцост задлан шинжилгээ хийж байгаа аж. Булшнаас олдсон цогцоснуудыг “Исламын улс” бүлэглэлийнхэнд цаазлуулсан хохирогчид гэж үзжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС