УИХ-ын чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон учраас хаалттай горимд шилжсэн юм.
Харин тухайн хуулийн төслийг хэрхэн шийдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч чуулган нээлттэй горимд шилжиж Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбаи танилцууллаа.
Хуулийн төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Г.Батхүү яг одоо танилцуулж байна.
Л.ХАЛИУ