Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслүүдийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “НӨАТ-ын хуулийн шинэчилсэн хуулийн төслийг бид удахгүй батлана. Тиймээс холбогдох хуулийн төслүүдээс НӨАТ-тай холбоотой заалтыг нь хасаад дараа нь нэгдсэн журмаар өөрчилье” гэсэн санал гаргалаа.

Харин Д.Эрдэнэбат сайд “НӨАТ-ын хууль он гартал хүчин төгөлдөр үйлчилнэ. Тиймээс оруулах нь зүйтэй” гэсэн тайлбар өгсөн юм.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох хуулийн төслүүдийг батласан өдрөөс нь хойш мөрдөхөөр төсөлд оруулж ирсэн аж. Энэ талаар санал хураахад 50 гишүүн санал өгсөнөөс 39 нь дэмжин Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталлаа.

Ингэснээр эдгээр хуулиудыг өнөөдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм. Технологи дамжуулах болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Импортын болон гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа. Ингэснээр хэрэв дотооддоо үйлдвэрлэж буй барааг импортоор оруулж ирвэл 20 хувийн татвар ногдуулах бол импортоор оруулж ирдэг, дотооддоо үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэвэл татвараас чөлөөлөх болж байна.

Л.ХАЛИУ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж