Грекийн банкууд ирэх даваа гариг /VII.13/ хүртэл ажиллахгүй байхаар засгийн газраас хугацааг нь сунгажээ.
Ингэснээр грекчүүд өдрийн 60 еврогийн квоттой бэлэн мөнгөөр үргэлжлүүлэн амь зуух болж байна.
Грекийн банкууд өнгөрсөн зургадугаар сарын 28-наас хойш хаалттай байгаа юм. Энэ бүхэн Грекийн засгийн газар олон улсын зээлдэгч нартай санхүүгийн тусламж авахаар тохиролцож чадаагүйгээс болжээ.
Европын төв банк өрийн хямрал шийдэгдэх хүртэл Грекийн банкуудад олгож буй санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхгүй байхаар болсон юм.
Үүний зэрэгцээ Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас өнөөдөр /VII.9/ Европын холбоонд итгэл төрүүлэхүйц шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулахаа амлажээ. Грекийн асуудлаар ирэх ням гаригт Европын холбооны бүх 28 орны лидерүүд уулзалт хийхээр болсон юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС