БНСУ-ын Гванжу хотноо дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам үргэлжилж байна. Тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд манай залуучуудын шигшээ баг оролцож байгаа бөгөөд өчигдөр хэсгийн дөрөв дэх тоглолтоо Канадын багтай хийсэн юм. Энэхүү тоглолт 106:41 онооны харьцаагаар Канадын багийн хожлоор өндөрлөжээ.
Сагсчид өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Шведийн багтай хийх юм.
Манай сагсчид В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан билээ. Одоогоор залуучуудын шигшээ баг дөрвөн тоглолт хийсэн ч хараахан хожил аваагүй байна. Тодруулбал, Мексикт 71:90, Монтенегрот 54:98, ОХУ-д 33:99, Канадад 41:106 онооны харьцаагаар хожигдсон юм. Сагсчдын хувьд хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Шведийн багтай хийнэ.
Ч.БОЛОР