Иран улс бусад орнуудын байлдааны хөлөг онгоцны байршлыг тогтоож, мэдээлэл цуглуулахаар Улаан тэнгист шумбагч хөлгүүдээ илгээсэн байж болзошгүй талаар “Фарс” агентлаг мэдээлжээ. Одоогоор хичнээн тооны, ямар хөлгүүдийг илгээсэн нь тодорхойгүй байгаа ч тэдгээр шумбагчид байлдааны арвандөрөвдүгээр хөлгийн чиглэл дагуу явж байгаа аж. Иран улс арвандөрөвдүгээр хөлгийг “Бандар Аббас” байлдааны хөлөг болон “Шахид Накди” сөнөөгч онгоцны хамтаар Адены буланд гарч буй далайн дээрэм тонуулыг зогсоохоор илгээсэн бөгөөд уг хөлөг тавдугаар сард Адены буланд нэвтэрсэн бол одоо Улаан тэнгист үүрэг даалгавраа биелүүлж байгаа аж.
Харин ажиглагчид Иран шумбагч хөлгүүдээ Улаан тэнгист илгээсэн явдал нь далд зорилго агуулж байгаа хэмээн хардаж байгаа юм. Ираны байлдааны хоёр хөлөг онгоц өнгөрсөн хоёрдугаар сард Суэцийн сувгаар нэвтэрсэн явдлыг Тегераны зүгээс энхийн зорилготой хэмээн тайлбарласан ч израильчууд өдөөн хатгалга явууллаа хэмээн буруутгаж байсан. Түүнчлэн Иран улс өнгөрсөн наймдугаар сард 120 тоннын даацтай Гадир шумбагч хөлгийнхөө тоог нэмэгдүүлж, 11 болгосноо зарласан бөгөөд үүнийгээ мөн л Оманы далай болон Адены буланг элдэв дээрэм тонуулаас хамгаалах зорилготой хэмээн тайлбарласан ч бусад улсуудад уг үйлдэл нь өөр хардлага сэжгийг төрүүлж байгаа бололтой.
Б.Энх