“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал жил бүрийн долдугаар 10-нд болдог билээ. Энэхүү ёслолын жагсаалын бэлтгэл ажлыг өнгөрсөн шөнө буюу 04.00 цагт Чингисийн талбайд хийлээ.
Жагсаалын бэлтгэлийн явцтай УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар танилцсан бөгөөд цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Б.Баярмагнай командалж байна.
Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатар, тугчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Д.Ганзориг, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байгаа юм байна.
Т.АНУ