Алжирын Гардайя хотод нутгийн уугуул бербер ба араб үндэстний хооронд мөргөлдөөн гарснаас 22 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртжээ. Гардайя хотод сүүлийн жилүүдэд араб болон бербер үндэстний хоорондох зөрчил улам хурцадсаар байгаа аж.
Оршин суугчид орон сууц, ажил, газраа булаалдан тэмцэлдэх нь элбэг байдаг аж. Хоёр өдөр үргэлжилсэн зөрчил мөргөлдөөн Гардайягийн ойролцоох хотуудад тархсан байна.
Алжирын ерөнхийлөгч Абдел азиз Боутефика лхагва гаригт /VII.8/ шуурхай хурал зарлан асуудлыг хэлэлцжээ.
Өмнө нь өнгөрсөн онд Гардайя хотноо үндэстнүүдийн хооронд мөргөлдөөн гарч, олон зуун хүн амь үрэгдэж байжээ. Тухайн үед Алжирын засгийн газраас мөргөлдөөнийг дарахын тулд армийн хүчийг дайчилж байсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС