Пан-Америкийн спортын наадам маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Пан-Америкийн спортын наадам маргааш эхэлнэ

2015 оны долоодугаар 10-26-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотод болох Пан-Америкийн спортын ХҮII наадамд Умард болон Латин Америк, Карибийн бүс нутгийн 41 орны 7 мянга гаруй тамирчид 36 спортын төрлөөр 364 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Пан-Америкийн спортын наадам анх Аргентин улсын Боунес-Айрес хотод 1951 анх зохиогдсоноос хойш дөрвөн жил тутам явагдаж байгаа гэдэг утгаараа өнгөрсөн сард болсон Европийн анхдугаар спортын наадамтай харьцуулбал 1951 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон Азийн спортын анхдугаар наадам, 1965 онд Конго улсын Браззавиль хотод болсон Бүх Африкийн спортын наадмын адил илүү урт түүхтэй, баялаг уламжлалтай юм.

Пан-Америкийн спортын ХҮII наадмын эрэгтэй чөлөөт бөх болон сонгомол барилдааны тэмцээн тус бүр 6 жингийн ангиллаар, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн 4 жингийн ангиллаар долоодугаар сарын 15-18-ны өдрүүдэд болно.

Тус наадамд АНУ-аас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Тони Рамос (57 кг), Брент Меткалф (65 кг), дэлхийн хошой, олимпийн аварга, Пан-Америкийн наадмын аварга Жордан Барроуз (74 кг), Пан-Америкийн наадмын аварга Жек Херберт (84 кг), Кайл Снайдер (97 кг), ДАШТ-ний хүрэл медальт, Пан-Америкийн наадмын аварга Тэрвэл Длагнев (125 кг) нар оролцохоор болсон байна.

МЧБХ. Д.Өлгийсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж