“Цаг товлоё” ярилцлагын цагт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг оролцлоо.
-АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг Засгаас гаргах шийдвэр гаргасан. Энэ тал дээр та ямар суурьтай байна вэ?
-АН-ын гүйцэтгэх зөвлөл бол Төр, намыг холбох үүрэгтэй. Гүйцэтгэх зөвлөлөөс энэ Засгийн газар хамтарч сайн ажиллаж чадахгүй байна, хийхээр төлөвлөсөн олон ажил хэрэгжилт муутай, УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд цөөнх хэвээрээ байгаад байгаа гэсэн дүгнэлт гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол АН, ИЗНН, Шударга ёс эвслийн 2012 оны УИХ-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөр. Өнгөрсөн хугацаанд албан тушаалын халаа сэлгээ л сайн явагдсан. Зургаан сарын хугацаанд 600 хүн халагдсан.
-2016 оны сонгуулийн өмнө энэ шийдвэр ард түмэнд хэрхэн нөлөөлөх вэ?
-2012 оны сонгуулиар ард түмэн сонголтоо хийсэн. Энэ хугацаанд ард түмэн АН-аас их ажил хийхийг л хүсч байгаа. УИХ-ын үйл ажиллагааг олонхи, цөөнх боллоо гээд зогсоож болохгүй.
-МАН-ын хувьд АН-ынхан өөрсдөө хамтарч ажиллаж чадахгүй байна гэдэг тайлбарыг өгч байна. Таны хувьд юу гэж үзэж байна?
-2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол АН+Шударга ёс эвсэл+ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт суурилсан хөтөлбөр байгаа. Үүнийгээ л маш хурдтай, үр дүнтэй, иргэдийн амьжиргаа ААН-ийн үйл ажиллагаанд өндөр наалдацтай хэрэгжүүлэх нь чухал. Тэрнээс биш Засгийн газарт аль нэг нам байсан байгаагүйгээр хэмжигдэх асуудал биш.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.