Д.Данзан: Энэ жил хууль дүрэм, ёс журмынхаа дагуу явна

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Д.Данзан: Энэ жил хууль дүрэм, ёс журмынхаа дагуу явна

-Амжилтын хувьд Г.Өсөхбаяр гурван удаа найм давсан нь Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь тодорхой гэв-

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар зүүний магнайд Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргын хэн нь гарах вэ гэдэг дээр маргаан үүссэн. Өнгөрсөн мягмар гаригт дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийсэн бол өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооноос тайлбар өгч Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна гэсэн юм.

VII.07-ны өдөр "Зууны мэдээ" мэдээллийн төвд.

Дархан аварга А.Сүхбат: Би 2006 онд зодог тайлсан хэдий ч дасгалжуулагч хийгээд үргэлж дэвжээн дээрээ байсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Баяр наадмын тухай хуулиар дархан аварга цолны болзлыг би 2004 онд хангасан. Эрэмбийг булааж авч болдоггүй юм. Г.Өсөхбаяр аваргыг миний өмнө эрэмбэлэх гэж байгаа бол түүний амжилтыг 2004 оноос урагш шилжүүлэх хэрэгтэй. Боломжтой юм гэж байдаг. Үнэхээр боломгүй юм гэж бас байдаг. Тэгэхээр би цолоо үнэгүйдүүлж, энэ булхай луйварт үнэ цэнийг нь дарагдуулж чадахгүй” гэсэн юм.

VII.08-нд Монгол бөхийн өргөөнд.

Тэгвэл өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийхдээ:

“Өнгөрсөн жил амжилтаараа Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлах шийдвэр гаргасан ч тухайн үед А.Сүхбат аварга зүтгэсээр зүүний магнайд гарсан. Г.Өсөхбаяр аваргын хувьд тухайн үед ард түмнээ хүндлээд баруун жигүүрт гарсан. Харин энэ жил хууль дүрэм, ёс журмынхаа дагуу явна. Тиймээс зүүний магнайг Г.Өсөхбаяр манлайлах юм. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.6.1: Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь… эрэмбэлнэ”

Энэ хүрээнд тооцвол Г.Өсөхбаяр даян аварга цолтой байхдаа Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгддэг байсан. Амжилтын хувьд Г.Өсөхбаяр гурван удаа найм давсан нь Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь тодорхой” хэмээн мэдээлсэн юм.

Ийнхүү МҮБХ-оос мэдээлснээр бол энэ жилийн баяр наадмын зүүний магнайг Г.Өсөхбаяр аварга манлайлах аж.


 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж