Мөнгөн тэмдэгтүүдийн дэлгэмэл альбом бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Мөнгөн тэмдэгтүүдийн дэлгэмэл альбом бэлэглэлээ

Төв аймгийн музей байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат эдийн засагч Ц.Далхаа Төв аймгийн музейн сан хөмрөгт  1921, 1925, 1930, 1941, 1956, 1966 оны мөнгөн тэмдэгтүүдийн дэлгэмэл альбом, өөрийн зохиосон “Мөнгөний ертөнц”, “Мөнгөний билэгдэл”, “Мөнгөжих, хөрөнгөжих арга”, “Мөнгөн хадгаламж таны төлөө” зэрэг цуврал найман номыг бэлэглэлээ. Тэрбээр өмнө нь Төв аймагт ажиллаж байхдаа аймгийн музейд өөрийн хэрэглэж байсан сампин, хос шувууны чихмэл хийж дурсгаж байсан юм. Ц.Далхаа гуай бага сургууль, санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд 1955 оноос эхлэн улсын банкинд орж, ажлын гараагаа нягтлан бодогч, байцаагч, ахлах байцаагч, эдийн засагч, нууц тусгай хэргийн эрхлэгч, Төв аймгийн банкны дарга, улсын банкны ерөнхий хороондоо салбар тооцооны кассуудыг удирдах газарт ажиллаж байжээ. Хэдийгээр тэрбээр өндөр насны амралтаа эдэлж байгаа боловч банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ард иргэддээ ойлгуулах, сурталчлан таниулах талаар өнөөг хүртэл хөдөлмөрлөсөөр яваа ахмад ажээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж