Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.07.08/ хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төслүүдийн хэрэгжих хугацааг ердийн журмаар тогтоох саналыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж тогтлоо. Мөн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гишүүдээс гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн горимын санал олонхын дэмжлэг авсан юм. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж