Т.Баясгалан дэлгэцийн урлагт хүч сорилоо

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Т.Баясгалан дэлгэцийн урлагт хүч сорилоо

Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан дэлгэцийн урлагт хөрөнгө оруулалт хийж, шинэхэн бүтээлээ өлгийдөн авсан билээ. “Рашаантын 18” хэмээх уран сайхны киноны продюсераар ажилласан дуучин бүсгүй өөрөө эл кинондоо тогложээ. Тус кино нь инээдмийн төрлийн боловч уянгын талдаа илүү ойр гэнэ. “Хонх” хамтлагийн  дуулснаар олны хүртээл болсон “Рашаантын 18” дуунаас сэдэвлэсэн инээдмийн төрлийн эл киног  “Zaya sh” студийн хамт олон бүтээсэн бөгөөд хошин шогийн чадварлаг жүжигчид болох “Хэцүү анги”, “Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож олны танил болсон жүжигчин Б.Навчаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Баттөмөр, УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг нар гол дүрд нь тогложээ. “Рашаантын 18” кино энэ сарын 4-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийснээр үзэгчдийн хүртээл болсон бол 10-нд буюу ирэх баасан гаригт “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэнэ. Цаашид хөдөө, орон нутгийг зорьж тэндхийн үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, Т.Баясгалан уран бүтээлдээ эргэн орж, шинэхэн клипүүдээрээ бэлэг барихаар хэдийнэ зураг авалтын ажилдаа оржээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж