УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Уг хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж байгаа тул тус байнгын хороо хаалттай хуралдлаа.
Г.ДАРЬ