Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрт урлагийнхан туслана

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрт урлагийнхан туслана

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хорт хавдартай тэмцэж байгаа талаараа өөрийн цахим хуудсаар мэдээллэж байсан. Тэрээр эхлээд өөрийн эхнэрээ авраад, дараа нь олон хүнийг аварч, энэ өвчний эсрэг тууштай тэмцэх болно гэсэн. Харин энэ удаа рок попын одод нэгдэн найздаа туслан, түүний эхнэрийг аврах, эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах, сэтгэлийн дэм хайрлахаар “Сайхан наадаарай” шоу тоглолт зохион байгуулахаар болжээ.


Т.Дэлгэрмөрөн энэ талаар “Манай урлагийнхан их сайхан юм аа. Бид хүнд тус хүргэж л явсан болохоос яг өөр дээр минь ийм хүнд бэрх цаг үе ирхэд тэд манай гэр бүлийн төлөө нэгдэж ард түмэндээ зориулж *Сайхан наадарай* шоу тоглолтуудыг зохион байгуулж байх юм. Би угтаан бол их хичээж чимээгүй байлаа, Гэсэн хэдий ч урлагийн том гэр бүл намайг хайрлаж байна. Дуу хуур урлагт хайртай ах дүүс минь ээ энэ сайхан сэтгэлийг түрэн хүч нэмж дэмжлэг үзүүлэн итгэлийн гараа сунгаарай, Бусдад түгээн share хийгэрэй. Хошин урлагийн нийт бие бүрэлдэхүүн, эстрад урлаг рок попынхондоо талархалаа.

Намайг дуу уяхан болгодог

Уяхан сэтгэлийн дэргэдээс

Хорвоог харах хичнээн сайхан гээч” хэмээжээ.

“Сайхан наадаарай” тоглолт 7-р сарын 10-ны орой 20.00 цагт Crocus Event Hall-д болно. Монголын рок, поп одод энэхүү тоглолтоос олсон орлогоо дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандивт зориулах юм байна.  Энэхүү тоглолтод Харанга, Чингис хаан, Камертон, Номин талст, Люмино, Хар сарнай, Нисванис, A-Sound, Lemons, Mongol Mix Project болон Зууны манлай дуучин Б.Сарантуяа, дуучин Наран, Баярцэцэг, хийлч Дээгий нар оролцож, үзэгчдэд ая дуугаа өргөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж