Дэлхийн цаг уурын хуралд Монголын төлөөлөгчид оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн цаг уурын хуралд Монголын төлөөлөгчид оролцлоо

Дэлхийн цаг уурын байгууллагын 16 дугаар их хурал Швейцарийн Женев хотод  тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 2-нд боллоо. Уг хуралд ДЦУБ-ын гишүүн 189 орны зочид, төлөөлөгчид оролцсон байна. 1955 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулсаар ирсэн тус хуралд Монгол Улсыг төлөөлж, Швейцарийн холбооны улсад суугаа Элчин сайд Л.Оргил, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Ус, цаг уурын хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа нар оролцоод иржээ. Ээлжит их хурлын үеэр дэлхий дахинд геополитик, газар нутгийн хувьсал, улс орнуудын эдийн засагт заналхийлж буй цаг агаарын өөрчлөлт, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц, байгалийн гамшигт үзэгдлийн эрсдлийг бууруулах, цаг уурын ажиглалтын болон мэдээллийн систем, шинээр бий болж буй аюул болох галт уулуудын талаар шинэчилсэн мэдээлэл солилцож, нисэхийн цаг уурын хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг асуудлаар санал солилцон, хэрхэн шийдвэрлэх талаар ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө боловсруулжээ.

Б.Сайн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж