ОХУ-д сельфичдэд зориулсан ухуулга хуудас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

ОХУ-д сельфичдэд зориулсан ухуулга хуудас гаргажээ

ОХУ-д сүүлийн үед өөрсдийн зургийг авах гэж оролдохдоо осол гэмтэлд өртөж, нас барах тохиолдол ихэсчээ. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард 21 настай бүсгүй гар буу барьж өөрийнхөө зургийг авах гэж байгаад санамсаргүйгээр толгой руугаа буудсан байна. Одоогоор бүсгүйн биеийн байдал хүнд, эмнэлэгт байгаа аж. Түүнчлэн нэгэн залуу арслантай хамт зургаа авахуулах гэж байгаад хазуулж амиа алдсан тохиолдол гарсан байна.

Тиймээс үүнийг шийдвэрлэх үүднээс Цагдаагийн газар болон Дотоод яам хамтран “Аюулгүй селфи” аяныг эхлүүлжээ. Ингэхдээ аюулгүй селфи хийх зурагт заавар бүхий ухуулах хуудсыг боловсруулж, тарааж эхэлсэн байна. Дотоод яамнаас гаргасан ухуулах хуудаст “Хэрэв та селфи авах гэж байгаа бол өөрийгөө аюулгүй, найдвартай газар байгаа, эсэхийг шалгах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн “Амьтадтай авахуулсан селфи тэр бүр хөөрхөн байдаггүй” гэхчилэн анхааруулгыг наажээ. Дотоод яам болон Цагдаагийн газар энэхүү кампанит ажлыг залуучууд дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн аяны хүрээнд сургуулиудад гарын авлага тараахаар зэхэж байгаа юм байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж