Ямар цагаан будаа шилдэг нь вэ: Зөв сонголт

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Ямар цагаан будаа шилдэг нь вэ: Зөв сонголт

Бидний цагаан будаа гэдэг “рис” нь хамгийн эртний хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд 5000 гаруй жилийн өмнөөс ургуулж иржээ. Амуу будаа, улаан буудай, шар буурцаг, арвай, цагаан будаа зэргийн таван ургамал Хятадын ариун судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн нь 4000 гаруй жилийн өмнөөс.

Энэ бүх хугацаанд өрнө, дорны ч ялгаагүй хүмүүс ямар цагаан будаа нь шилдэг вэ? гэж сонирхож иржээ. Өнөөдрийн худалдаанд цагаан будааны сонголт алмайруулахаар болсон учир чухал хэвээр байгаа юм.

Цагаан будааны төрөл

Дэлхийн хэмжээнд 7000 гаруй төрлийн цагаан будаа байдаг. Ердийн худалдан авагч мэдэж байх  шаардлагатай ялимгүй мэдээлийг хүргэе.

Гал тогооны мэргэжилтнүүд гурван янзын цагаан будаатай ажилладаг. Үүнд:

1) Бөөрөнхий үрийн 4-5 мм

2) Дунд үрийн 5-6 мм

3) Урт үрийн 6-8 мм

Ажиллагаанаас болон тэд боловсруулагдсан, өнгөлөгдөн зүлгэгдсэн, буталсан (боловсруулан өнгөлөгдсөн будааны дагавар бүтээгдэхүүн), ууранд жигнэгдсэн байдаг.  

 

Өнгөлөгдөн боловсруулахад  будааны гадаад байдал, хүнсний чанар нь сайжирдаг. Өнгө, чанагдсан будааны агшилт, будааны шингэлт сайжирна. Гэхдээ үрийн хальс, уургаар баян алейроны гэх давхрагын хамт тэжээллэг чанар нь муудна.

Боловсруулалтын аргаас болон нэг сортын цагаан будаа янз бүрийн өнгө, амт, тэжээллэг чанартай болдог. Бэлтгэх арга нь ч өөр .

Боловсруулалтын аргын  зэрэгцээ будааг хаана ямар технологиор ургуулсан зэргээс хамааран өнгө, амт нь өөр өөр. Цагаан будааны сонголтод хэрэгтэй үндсэн сортуудаас нь танилцуулья.

Цагаан (өнгөлөн цэвэрлэгдсэн)

Энэ будааг бид цагаан өнгөөр хараад сурчихсан байгаа. Цагаан, хагас тунгалаг өнгийн будаа нь олон төрлийн цэвэрлэгээний дараа гарч ирнэ. Олон янзын цэвэрлэгээний дараах өнгөлөгдсөн нэг үгээр тэжээллэг чанар нь багассан цагаан будааг бид хэрэглэдэг зуршилтай болцгоожээ гэж болно.

Ууранд жигнэгдсэн

 

Уураар боловсруулагдсан будаа нь хагас тунгалаг гэрэлтсэн, ялимгүй шарга хувийн өнгөтэй (хоол хийхэд тэр нь арилдаг). Уураар утах нь  цэвэрлэх боловсруулалтын өмнө хийгддэг учраас амин дэм, эрдэснийн  80 хүртэл хувийг үрэнд шингээдэг тустай бөгөөд ашигтай бодис нь хальсны хамт зайлуулагддаггүй. Цэвэрлэгдсэн цагаан сортынхоос  уурны боловсруулалтын үр нь хатуу учир хоол бэлтгэхэд нэмүү цаг шаардлагатай.

Хүрэн, цэвэрлэгдээгүй рис

 

Худалдаанд цэвэрлэгдээгүй хүрэн будаа байгаа. Түүнд амин дэм, эрдэст бодис дээд зэргээр  хадгалагдан үлдсэн байдаг. Боловсруулалтын үеэр үрийг зөвхөн гаднах хальснаас нь салгах бөгөөд тэжээлэг хальс нь үлддэг. Түүнд төмөр ба В1  амин дэм долоо дахин, кальци  ихВ нем в семь раз больше железа и витамина, в шесть раз больше кальция, в пять зургаа дахин, калий тав дахин их. Хар, улаан пигментүүд нь байгалийн антиоксидент бөгөөд дархлалыг бэхжүүлж, хөгшрөлтөөс хамгаалдаг.

Онцгой амттай, илүү үнэрлэг гэж зарим хүмүүс ярьдаг. Хоол бэлтгэхэд нилээдгүй хугацаа шаардлагатай. Цэвэрлэгдээгүй хүрэн будаа нь хэрэглэх хугацаа багатай учир үнэ илүүтэй бөгөөд тослогын агуулгатай тэжээллэг хальс нь хэрэглээний хугацааг багасгадаг.

Улаан рис

Тайланд ургуулдаг, одоо Францад тарих болсон. Цэвэрлэгээ маш бага энэ будаа нь үрийн ашигтай бодисоор арвин бөгөөд чанахад илүү их хугацаа шаарддаг.

Алтан рис

Генетикийн сайжруулалтаар гарган авсан бөгөөд бета-каротинаар илүү их дүүргэгдсэн байгаа. Хэрэглэсний үр дагавар бүрэн судлагдаагүй.

Урт үрийн будаа

Шилдэг сорт нь Басмати (Энэтхэгийн хойд нутаг, Пакистанд ургуулдаг), Жасмин (Таиланд) юм.

Зэрлэг будаа (хар карго)

 

Үнэн хэрэгтээ энэ ер бусын залаат ургамлыг өөрөөр Усны цицани гэж нэрлэдэг. Тэжээллэг бодис нэн ялангуяа уураг ба сэмэлдэг ихтэй, амтлаг самарын амттай. В9 амин дэмийн гол эх сурвалж. Уургаар хүрэн будаанаас хоёр дахин их. Цагаанаас нь найм дахин их уурагтай. Голчлон Хойд Америкийн Их нууруудын саваар ургуулдаг уг будааг тариалахад ээдрээтэй. Учир  тэр маш үнэтэй  бүтээгдэхүүн юм.

Кубаны цагаан будаа

 

Оросын Кубаны цагаан будаа нь цагаан рисийн хамгийн ашигтай сортын нэг юм. Тэр цэвэрлэгдсэн, амин дэмээр гайхуулахаар биш л дээ. Гэтэл түүнд бусад сортуудтай харьцуулахад уураг их цардуул нь бага. Ходоодны хүчил ихэссэн, гүйлгэх мөн бүдээн гэдэс, ходоодны шархтай үед энэ будааг хэрэглэхэд сайн. Цэвэрлэгдсэн цагаан будааны дундаас “Виола” гэдэг сорт хамгийн ашигтай нь. Амт, агшилт зэргээр тэр нь агшаамал овьёос будааг санагдуулахаар. Түүнийг диета, хүүхдийн хүнс, эмчилгээний зорилгоор хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Цагаан будааг хаанаас авчирч байгаа болон худалдааны сонголтоо хэрхэн хийх вэ?

Орос, Украины өмнөд нутгаар дэлхийн хамгийн хойд зүгийн цагаан будааг тариалдаг. Түүнд нь өөрийн давуу талууд байдаг. Хойд нутаг учраас ургамлын хортон шавьж багатай. Тэр нь эргээд тариалалтад химийн бодис хэрэглэх нь бага гэсэн үг юм. Гэхдээ эдгээр нутагт хүн бүр түүнийг тариалаад байдаггүй.

Олон тооны худалдан авагчид цагаан будааг Хятадаас зөөдөг гэж боддог нь буруу. Олонхоороо том үрийн будааг тариалах бөгөөд бусдыг нь гаднаас импортоор авдаг.

Оросын цагаан будааг авах нь зүйтэй зүйтэй болов уу. Халуун орон, халуун бүсийн улсуудад цагаан будааны талбайгаа химийн бодисоор цацах нь ихээхэн гэдэг нууц биш. Орос ба хуучин Зөвлөлтийн орнуудад мэргэчид, хортон шавьжийн эсрэг хорт бодис хэрэглэхийн хувьд аз тохиожээ гэж болох юм.

Хятад, Тайланд зэрэг цагаан будааны орнуудад ургацаа жил хэд хэд хураадаг бол Краснодарын хязгаарын Кубаньд зөвхөн аравдугаар сард л нэг удаа ургацаа хураадаг. Импортын голдуу цагаан будааг ихэвчлэн “стратегийн нөөцөөс” гаргадаг учир хэдэн оны ургац вэ гэдгийг тогтооход бэрхтэй. Маркийн тэмдгээр нь хаанахын будаа гэдгийг тогтоож болно. Жишээлбэл, Тайландын будаа нь ТН гэсэн тэмдэгтэй байгаа.

Манайд цагаан будаа тариалдаггүй учир импортын рисийн сонголтыг  анхааралтай хийх ёстой. Ер нь бол Оросын гэж бид хэлээд байдаг Кубанийн цагаан будаа л хамгийн экологи сайтай нь болж байна.

Цагаан будааны чанарыг тогтоох аргууд

Ямар цагаан будаа сайныг мэдэхийн тулд түүний чанарыг тогтоох үндсэн аргуудыг мэдэж байх ёстой. Будааг худалдан авахдаа эхлээд  савласан уутыг нь анхаар. Тунгалаг уутанд будааг савласан байх ёстой.

Дээр хэлж байснаар нэн түрүүнд экологийн цэвэр будааг нь сонго.  Тэр нь швейцарийн буюу оросынх байвал зүгээр. Яагаад гэвэл химийн бодисоор бараг бордогдоогүй, хойд нутгийнх болохоор жилдээ нэг удаа ургацтай. Халуун бүсийн орнуудад будааг хэд хэдэн удаа бордож байж ургуулдаг. Химийн бодисоор тэндхийн олон тооны хортон шавжийг нь устгаж байдаг.

 

Хэмжээ, нэг  хэв маяг, цэвэр байх нь чанарын баталгаа нь юм

Том ширхэгтэй, нэг янзын будаа худалдан авах нь аль аль талаасаа ашигтай. Хэрэв та хэт цагаан будаатай тааралвал тэр нь бүрэн ургаж гүйцээгүйг  харуулж байгаа юм. Будаа шарласан байгаа нь шинэ биш, муудаж эхэлсний тэмдэг юм. Хадгалалын горим зөрчигдснөөс хөгцөрч буй хэрэг.

Цагаан будааны тоос, бутарсан үрийн хэсэг  байх ёсгүй. Тийм шинж тэмдэг илэрвэл үйлдвэрлэгч нь  үйлдвэрлэлийн хаягдлаа хольсон гэсэн хэрэг.  Будаа цэвэр л байвал чанар нь сайн байна. Гэртээ будаагаа задлаад шалгаад үз. Гадны биет, элс шороо, хальс тосс хэрхэн их байгаа нь харагдана.

Будааны нас нь чанарын чухал үзүүлэлт

Будаа шинэ тусмаа л түүнд тэжээллэг бодис их. Тиймээс бэлтгэгдсэн он сарыг нь анхаарах хэрэгтэй.

Шилмэл будаа

Хэрэв “шилмэл будаа” гэсэн бичигтэй байгаа нь  цэвэр гэдгийн баталгаа болохгүй. Тэр нь цэвэрлэгдэж өнгөлөгдсөн будаа юм. Энэ төрлийн будааг элдвээр  ашиглах нь их байдаг.

Будааг орлуулагч

Сүүлийн үед Хятадаас оруулж ирсэн будаанд цардуулаар үйлдвэрлэсэн будаа орлуулагч  тааралдах болсон. Түүнийг будаатай холиод хууралт хийдэг. Гадна байдлаар тэд адилхан. Жинхэнэ будаа нь манантай шил мэт өнгөтэй байдаг.

Пестицид, тальк,  глюкоза

Цагаан будаанд аз таарсан гэж болно. Түүний үрийг боловсрохоос өмнө химийн бодисоор ариутгал хийдэг. Ургац хураах үеэр химийн ихэнх бодис нь агаарт  ууршин задрах бөгөөд үлдэгдэл нь хальсанд нь үлдэнэ. Хальс нь будааг цэвэрлэхэд зайлуулагддаг. Бодис ямар хугацаанд үйлчилгээтэйг бүтээгдэхүүний хаягт бичдэггүй.

Байгаа өөр нэг мэдээллээр импортын будааг  хөлөг онгоцоор нийлүүлэхийн тулд онгоцны агуулахыг хортнуудаас хамгаалахын тулд химийн хороор  ариутгал хийдэг гэсэн байна. Будаанд барааны төрх гаргахаар тальк, глюкозаар цагааруулж, хиймэл амин дэмээр баяжуулдаг технологийн талаар ярьдагч тэр нь хамгийн нууцлагджээ.

Цагаан будаа амьд ургамал

Түүнийг амьд бүтээгдэхүүн гэж батлахын тулд үрийг ургуулаад үз. Хэрэв  тэр нь соёолж байвал жинхэнэ натураль будаа болж байгаа гэсэн үг юм. Гэхдээ үүгээр цэвэрлэгдсэн будааг биш хар, хүрэн будааг туршдаг.

Гэрийн нөхцөлд шалгах энгийн арга

Бага зэргийн цагаан будаа аваад халуун усанд хий. Сайн чанарын будаа нь томорч эхлэнэ. Чанар муутай нь задарч чанамал шиг болдог. Энэ аргаар хаягдлаас нь хийсэн “хиймэл” будааг таньж болно.

Сайн чанарын будааг сонгохоос гадна түүнийг хэрхэн яаж хадгалах нь чухал

Будааг авахдаа хадгалах хугацааг нь анхаарах хэрэгтэй. Цэвэрлэгдэж боловсруулагдсан будаа нь хоёр жил хүртэл хадгалагдах бөгөөд цэвэрлэгээ багатай будааны нас нь найман сар байдаг. Хүрэн будаа хамгаас бага нэг жил хүртэл хадгалагдах хугацаатай. 

Будааг хадгалах хамгийн тохиромжтой нөхцөл нь Цельсийн -5-аас +5 градус, чийглэг нь  65%,  хадгалж буй  орон зайн салхижуулалт сайн байх ёстой. Гэрийн нөхцөлд будааг хуурай өрөөнд Цельсийн 18 дээшгүй градуст хадгалахад хамгийн тохиромжтой.

FOUR SEASONS сэтгүүл, №20, 2015

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж