Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товлогджээ. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн  газрын санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачлан боловсруулсан Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг авч хэлэлцэнэ. Мөн Зэсийн баяжмалыг хайлах, цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах бэлтгэл ажлын тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх юм байна. Түүнчлэн Газрын тосны үйлдвэр байгуулах тухай, нисэх буудал шинээр байгуулах тухай асуудлууд энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдэхийн зэрэгцээ нууцын зэрэглэлтэй хоёр ч асуудал багтжээ. Харин танилцуулах асуудлын жагсаалтад УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Төмөр замын салбарын шинэ бүтээн байгуулалтын ажлын явцын тухай багтаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж