Баяр наадмын өдрүүдээр архи согтууруурах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх, мөн аялал зугаалгаар явахдаа хурдаа тохируулахыг ЦЕГ-аас анхааруулж байна. Баяр наадмаар согтуугаар авто машин жолооддог зөрчил нэмэгддэг гэнэ. Мөн хөдөө явахдаа хурд хэтрүүлснээс осолд орох явдал ч цөөнгүй гардаг. Тиймээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд болгоомжтой, соёлтой оролцохыг уриалж байгаа аж.
Б.ЗУЛ