“F-16” сөнөөгч онгоц жижиг онгоцтой мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

“F-16” сөнөөгч онгоц жижиг онгоцтой мөргөлджээ

 

АНУ-ын Өмнөд Каролина муж улсад “F-16” сөнөөгч онгоц жижиг онгоцтой мөргөлдсөнөөс хоёр хүн амь үрэгдсэн осол гарчээ. Шоу агаарын баазын албаныхны мэдээлснээр “F-16” сөнөөгч онгоцны нисгэгч гэмтэл авсан боловч амьд гарсан гэнэ. Гэвч хоёр хүний суудалтай “Cessna C150” жижиг онгоцонд сууж явсан зорчигчид амь үрэгдсэн аж. Осол Чарльстон хотын ойролцоо гарсан байна. Энэхүү ослыг АНУ-ын тээврийн аюулгүй байдлын албанаас мөрдөн шалгаж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж