&#34Универсиад&#34: Монгол-Канадын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

&#34Универсиад&#34: Монгол-Канадын тоглолт болно

БНСУ-ын Гванжу хотноо дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам үргэлжилж байна. Тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд манай залуучуудын шигшээ баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн дөрөв дэх тоглолтоо хийнэ. Монгол-Канадын тоглолт Улаанбаатарын цагаар 17.30-д эхлэх юм.

Манай сагсчид В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан билээ. Одоогоор залуучуудын шигшээ баг гурван тоглолт хийсэн ч хараахан хожил аваагүй байна. Тодруулбал, Мексикт 71:90, Монтенегрот 54:98, ОХУ-д 33:99 онооны харьцаагаар хожигдсон юм. Сагсчдын хувьд өнөөдөр Канадтай, хэсгийн сүүлийн тоглолтоо баасан гаригт Шведийн багтай хийнэ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж