Серена, Шарапова нар хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Серена, Шарапова нар хагас шигшээд шалгарлаа

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимблдон”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо. Өнгөрсөн шөнө болсон шөвгийн наймын тоглолтоос АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова, Польшийн Агнешка Радваньска, Испанийн Гарбине Мугуруза нарын шилдэг теннисчид шалгарлаа.

Шөвгийн наймд тэмцээнийг тэргүүлэн тоглож буй АНУ-ын Серена Уильямс, Беларусын Викториа Азаренка нарын шилдгүүд оноолт таарсан юм. Тоглолтын эхний сэтийг 6.3-аар Азаренка өөрийн болгожээ. Гэвч удаах хоёр сэтийг 6:2, 6:3-аар Серена хожсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан юм.

Мөн Мария Шарапова хүндхэн тоглолтоос хагас шигшээд шалгарлаа. Тэрээр энэ жилийн тэмцээнд Австралийн Саманта Стосур, Чехийн Л.Сафарова нарын шилдэг теннисчдийг хожиж, шөвгийн наймд шалгараад байсан АНУ-ын Коко Вандевегетэй тоглосон юм. Хоёр теннисчний тоглолт гурван сет үргэлжилж, 6:3, 6:7, 6:2-оор Шарапова хожиж, Серенатай шигшээд өрсөлдөх эрхийн төлөө шалгарлаа.

Харин нөгөө хэсгээс тэмцээнд 13-т эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радваньска АНУ-ын Мадисон Кэйсийг 7:6, 3:6, 6:3, Испанийн Гарбине Мугуруза Швейцарийн Тимеа Бачински 7:5, 6:3-аар хожиж, хагас шигшээд шалгарлаа.

Хагас шигшээ:

  • АНУ-ын Серена Уильмяс(1) – ОХУ-ын Мария Шарапова (4)
  • Испанийн Гарбине Мугуруза(20) – Польшийн Агнешка Радваньска(13)

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шөвгийн наймд шалгарсан теннисчид 241 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэх бол хагас шигшээд шалгарсан нь 470 мянган еврог халаасалж байна. Харин дэд аварга 940 мянган евро, түрүүлсэн теннисчин 1 сая 880 мянган еврогийн мөнгөн шагналыг хүртэх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж