Фейсбүүкийн хамгийн олон тоглогчтой тоглоом болох FarmVille энэ зунаас хүчтэй өрсөлдөгчтэй болох бололтой. Учир нь өчигдрөөс эхлээд буй E3 үзэсгэлэн дээр Electronic Arts багийнхан “The Sims” тоглоомоо фейсбүүкт оруулах тухайгаа зарлажээ.
Фейсбүүкт зориулсан энэхүү хувилбараа “The Sims Social” хэмээн нэрлээд буй бөгөөд олон хүнийг нэгтгэж чадах шилдэг тоглоом болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Н.Наран