
Германы Батлан хамгаалах яамны мэдээгээр хуягтад явсан цэргийнхнийг гранат харвагчаар буудсан байна. Гадаадын цэргийнхэнд халдсан хамгийн их хохирогчтой хэрэг энэ боллоо гэж талибуудын довтолгооныг гадаадын агентлагууд нэрлэж байна. Гадаадын иргэдэд халдсан бас нэг хэрэг Кандагар мужид болов. Амиа золиослогчын үйлдсэн дэлбэрэлтээр 7-9 хүн үрэгдэж, 12 хүртэл хүн шархадсан байна.
Мэдээлснээр амь үрэгдэгсэд нэгэн хамгаалалтын албаныхан байсан ба тэдний дунд афганчууд бий гэнэ. Афганы цагдаагийнханы мэдээгээр амь үрэгдэгсдийн дунд гадаадынхан байсан гээд тэднийг Их Британийн иргэд гэсэн байна. Харин Sky News тэр мэдээллийг үгүйсгэж байгаа юм..