Налайх дүүрэгт хоёр жилийн өмнө найзынхаа гарт зургаан удаа буудуулж амиа алдсан Э-ийн аав Д.Мөнхжаргал өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Гурван шатны шүүхээс хэрэгтэн талийгаачийн найз А.Мэндбаярт чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн ял оноосон юм. Гэвч талийгаачийн аав Д.Мөнхжаргал шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.
Тэрээр “А.Мэндбаяр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөснөөс гадна хар тамхины хэрэгт холбогдсон нь бүх насаараа хорих ял авах, эсвэл онцгой дэглэмтэй хорих ангид ялаа өнгөрүүлэх ёстой. Түүнээс гадна уг хэргийн шийдвэрлэлтэд цагдаагийн байгууллагынхан нөлөөлсөн. Хэрэгтэн хар тамхины хэргээ нуухын тулд хүүг минь хөнөөсөн. Хар тамхины хэрэгт цагдаагийнхан ч оролцож байна. Тэд намайг хүн алсан хүн хүүгээ алдах ёстой гэж басамжилдаг. 1994 онд миний хойд аав сураггүй болсон юм. Уг хэрэгт намайг сэжиглэн шалгаж байсан. Тэр хүнийг алга болох үед би ОХУ-д наймаа хийж явсан. Тиймээс энэ хэрэгт ямар ч холбоогүй” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ