Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд болох гэж байна. Өчигдөр “Оюу толгой” ХХК-иас гэрээний дагуу 100 сая ам.долларыг Монголын талд шилжүүлсэн юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Сангийн яаманд болж Сангийн сайд С.Баярцогт, “Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рэй нар гэрээг эцэслэн байгуулж гарын үсэг зурсан юм.
Д.ОЮУН