Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо Төрийн ордонд ажлын өрөөндөө Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж байна. Тэрбээр ОХУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар сайд нарт танилцуулах ажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Медведев, Засгийн газрын дарга В.Путин, Засгийн газрын гишүүдтэй уулзах үедээ хэлэлцэж тохиролцсон асуудлуудын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярих аж. Уулзалтад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар оролцож байна.
Д.ОЮУН
Д.ОЮУН