Серена хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Серена хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон”-ын нээлттэй тэмцээн Их Британы Лондон хотноо үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын дөрөвдүгээр тойрогт эгч, дүү Уильямсууд учраа таараад байсан. Винус, Серена нарын тоглолт өнгөрсөн шөнө болж, 6:4, 6:3-аар Серена хожжээ. Тэрээр хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Беларусын Виктория Азаренкатай тоглох юм.

Дэлхийн манлай теннисчин Серенагийн хувьд энэ оны хоёр “Их дуулга”-д дараалан түрүүлээд байгаа.

Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд ОХУ-ын Мария Шарапова, Польшийн Агнешка Радванька нарын шилдэг теннисчид шалгараад байгаа. Харин Серена Уильямсаас гадна АНУ-ын хоёр теннисчин шөвгийн наймд шалгарчээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж