Мөрдөн байцаагчид сүйрлийн шалтгааныг нэрлэв | News.MN

Мөрдөн байцаагчид сүйрлийн шалтгааныг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Мөрдөн байцаагчид сүйрлийн шалтгааныг нэрлэв

Шар тэнгист гуравдугаар сарын сүүлчээр живсэн “Чхонан” онгоцны сүйрлийн гол шалтгаан нь хөлгийн гаднах дэлбэрэлт байлаа гэж сүйрлийн шалтгааныг тогтоох улсын комиссийн дарга Юн Дук Ен (Yoon Duk-Yong) хэлжээ. Мөрдөн байцаагч нарын хэлснээр хөлөг онгоцны гадна хэсэгт  үлдсэн ул мөр нь хөлгийн дотор дэлбэрэлт болсон гэдэг хувилбарыг үгүйсгэж байгаа гэнэ. Металлын хуучрал эсвэл гаднын биеттэй мөргөлдсөн гэх шалтгаан ч энд үгүйсгэгдэж байна.
Тэнгисийн ёроолоос гарган авсан хөлөг онгоцны хэсгийг хоёр америк мэргэжилтэн багтсан 38 хүнтэй комисс судлан шалгажээ. Ойрын долоо хоногийн дотор далайгаас гаргасан онгоцны хэсгүүдийг Швед, Австрали мэргэжилтнүүд оролцсон олон улсын шинжээчид үзэх болно. “Чхонан” хөлөг Солонгосын дайны үеэс үлдсэн далайн минанд дэлбэрсэн эсвэл Хойд Солонгосын торпедын довтолгоонд өртсөн гэх шалтгаануудыг уг хөлөг онгоц живсэн гуравдугаар сарын 26-наас хойш ярьж байгаад сүүлд нь албан ёсны төлөөлөгч нар тэр хувилбарыг үгүйсгэсэн юм. Пхеньян ч өөрөө энд хамаагүй гэсэн юм. Одоо Сөүл болсон хэрэг явдлын тодорхой буруутанг нэрлэхийг яарахгүй байна. Батлан хамгаалахын сайд Ким Тхэ Ен (Kim Tae-Young) дүгнэлтийг яаран гаргахгүй байхыг уриалсан бөгөөд  харин онгоцны сүйрэлд буруутай этгээдүүдийг хатуу цээрлүүлнэ гэсэн билээ.
Цэргийн эргүүлийн корвет ангиллын “Чхонан” онгоц живэх үеэр наад зах нь 38 хүн амь үрэгдэж, найман хүн сураггүй болсонд тооцогдож байна. Ослын дараа 50 гаруй усан цэргийг аварч чадсан билээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-16 180.235.173.66

Энэ бол IRIS -ийн хийсэн ажиллагаа үүнийг Чанву Инхай 2 мөрдөж байгаа гэсэн

Avatar

chinguun 2010-04-16 180.235.168.19

gui ee ene hunuuschin yaasan dawarsan humuusvebi eron taanart helehduchir shalgaaniig ni medehgui baij iim hudla yum helj bolohgui za za ingeed surwaljilsan sumbuush

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж