1993 оны төгсөгчид сая төгрөгийн хандив өргөлөө

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

1993 оны төгсөгчид сая төгрөгийн хандив өргөлөө

Монголын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагтаар овоглосон Эрдэнэцагаан сумын сургуулийн Түүхт 90 жилийн ойг угтсан ажлууд үргэлжилж байна.

1993 оны анхны 10-р анги төгсөгчид сая төгрөгийн хандив өргөлөө. Энэхүү төгсөгчдийн ахлагчаар Нандинцэцэг, Болортуяа нар ажиллаж байна.

Егүзэр хутагтын V дүр Данзанлувсанваанжилын айлдсанаар Зуны адаг сарын Шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу 2015 оны 7-р сарын 31-нээс 8-р сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Егүзэр хутагт Ж.Галсандашийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж