Байгалийн хийн алтан эрин иржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Байгалийн хийн алтан эрин иржээ

Олон улсын эрчим хүчний агентлаг  байгалийн хийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж буй энэ эринийг  “байгалийн хийн алтан үе” гэж нэрлэж байна. Тус агентлагаас мэдээлж буйгаар байгалийн хий 2030 гэхэд чулуун нүүрсний хэрэглээг халж, 2035 он гэхэд дэлхийн улс орнууд газрын тосны оронд байгалийн хийг хэрэглэдэг болох гэнэ.  Цөмийн эрчим хүчний ирээдүй тодорхойгүй байгаа нь байгалийн хийн хэрэглээг улам нэмэгдүүлж байгаа юм байна. Байгалийн хийн хэрэглээгээр Хятад, АНУ зэрэг орнууд одоогоор тэргүүлж байгаа гэнэ. Хятад ирэх жил утаагүй түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьсан нь байгалийн хийн тогтвортой байсан хэрэглээг нэмэгдүүлсэн байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар  дэлхий дээрх хүн ам хамгийн шигүү суурьшсан Хятадын 20 хотын 16 нь  чулуун нүүрснээс эрчим хүч гаргаж байгаа ажээ. Харин дээрх шалтгааны улмаас Хятад чулуун нүүрсний хэрэглээг байгалийн хийгээр  орлуулахаар зүтгэж байгаа юм байна. 

Хятадын байгалийн хийн хэрэглээ Германыхтай адил боловч 2035 он гэхэд тус улсын хэрэглээ Европын холбооны орнуудын нийт хэрэглээнд дөхөж очих гэнэ.

Харин АНУ эрчим хүчний эх үүсвэрийн 60 хувийг эзэлж буй чулуун нүүрсний хэрэглээг ирэх 20 жилийн дотор байгалийн хийгээр орлуулахаар төлөвлөж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж