Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Хүн амьдралынхаа 33%-ийг унтаж өнгөрүүлдэг болохыг уншсанаас эхлээд
би нойртой тэмцэлдэх сэтгэл төрж билээ. Чаддагсан бол 100% нь сэрүүн
байх юм бол насаа уртасгаж чаддаггүй юм гэхэд амьдралаа 1/3 дахин
уртасгах нь гэж бодож байж билээ. Эсрэгээс нь бодвол сэрүүн амьдралын
цагийн менежментийн өндөрсгөх нь бас л бодох асуудал.

Надад тохиолдсон бас нэгэн сонин зүйл юу байсан гэхээр:
Нутгийнхаа
математикийн олимпиадад 2 жил дараалан түрүүлсэн би бээр 3 дахь жилдээ
буюу хамгийн шийдвэрлэх 10-р ангид байх үедээ хувийн шалтгаанаар бараг
унталгүйгээр эхний өдөрийн бодолтонд орлоо. Ямар ч бодлого бодож
чадсангүй zero оноо авчлаа.
Дараагийн өдөр нь мөн хувийн шалтгаанаар багахан унтаад очлоо. Бодолт 4
цаг үргэлжилнэ. Би 2 цаг юу ч бодож чадсангүй. Тэгээд бодлогоо бодоод
ширээгээ дэрлэж хэвтээд унтчихжээ. Нэг мэдсэн багш сэрээж байна. Сэрээд
харсан ширээн дээгүүр шүлс гоожоод, цаасан дээрээ уул зураад сайхан
унтжээ. Нилээд ичлээ. Цагаа хартал дуусахад нэг цаг 30 мин үлдсэн байх
юм. За өнгөрчдээ, ингээд адагт орлоо л гэж бодлоо. Гэтэл 30хан минут
унтаад сэрсэн гэхэд би бүүр сэргэчихсэн байх юм. Шууд бодлогоо бодчихож
билээ.

Ингээд надад нойр гэдэг сонин санагдаж эхлэж билээ.
Харамсалтай нь миний мэргэжил нойр гэж юу болох асуудалтай огтхон ч
холбогдож байсангүй. Харин сүүлийн үед Компьютерийн Шинжлэх Ухаанд
neural network зэрэг чиглэл хөгжиж байгаагаас улбаалан мэргэжлээрээ
дамжуулан нойр, тархины талаар бага сага унших тохиолдол гарч байгаа нь
сонирхолтой. Гэвч биологи, амьд амьтан талаас нь харахаасаа илүү
загварчлал талаас нь харж хиймэл оюун ухаан талаас нь ярина л даа.

За яадаг ч гэлээ нойр гэдэг хүний амьдралын 1/3 нь. Яах аргагүй анхаарахгүй болохгүй асуудал.

За ингээд өөртөө бодогддог зүйлсээсээ хуваалцья.

Нойр гэдэгийг нийгмийн зүгээс харвал:
Орой унтвал нэгийг сонсоно
Эрт босвол нэгийг сонсоно
Нойрноос морио
Нойрыг сэрж барна
гэх мэтээр өвгөд дээдэс маань хэлжээ. Өөрөөр хэлбэл нойрыг гэдэгийг нэгээхэн ч сайшаасангүй.

Орчин
үед аваад үзвэл нийгэмшил хөгжихийн хэрээр та гэртээ орой ирж, өглөө
цагийн сэрүүлэгээр босч, нойрмоглохоорой кофе ууж, цаг хүрэлцэхээ
больсон үед нойроо хасж их ажиллах, бага унтаж их хийдэгээ бусдад
зарлахыг хүсэх гэх мэт үзэгдэл элбэг. Товчоор дүгнэхэд нийгэмшил гэдэг
нойрны эсрэг зүйл ажээ.

Хүн амрахын тулд унтдаг уу?
Унтаж
амрах гэж бид ярьдаг бөгөөд үнэхээр хүн унтсанаар амардаг гэдэгтэй хэн ч
маргахгүй байх. Гэтэл би хаа нэгтээ хүн унтахад булчин бүрэн суларч
амралтын горимд ордоггүй болохыг судлаачид ажигласан агаад нойр нь
булчин болон бие амрахад зориулагдсан зүйл бус хэмээн хэлсэн гэхийг хаа
нэгтээ сонссон. Үнэн худалыг мэдэхгүй. Сэтгэл зүйн өндөр бэлтгэл хийсэн
иог мэт хүмүүс булчингаа сулрал чиглэлийн оюуны дасгалаар амраадаг нь
бас л туршилтаар нотлогдсон бөгөөд энд нойр хэрэглэдэггүй.

Архи
Бас
нэг зүйл гэвэл архи багахан уухад бөх унтдаг хэдий ч ихээхэн уучихвал
шөнө дунд сэрээд сайн унтдаггүй. Архи нь судасны хатуурал, нарийсал
үүсгэх гол эх үүсвэр гэдэгээс ургуулаад бодвол (би өөрөө эмч биш хэдий
ч) тархинд цус харвах болон тархи доторхи судас нарийсан цусан хангамж
муудсанаар оюуны аливаа үйлд муугаар нөлөөлдөг байж болох л юм. Гэхдээ
бас багахан архи хэрэглэхийг зөвлөдөг эмч нарч байдаг. Гэхдээ би хувьдаа
бөх унтахын тулд пиво эсвэл архи хэрэглэдэг. Энэ нь зөв эсэхийг
мэдэхгүй юм.

Кафейн.
Кафейн
нь нойрны эсрэг хэрэглэдэг гол зүйлийн нэг байх. Японд байгаа болоод ч
тэр үү өдрийн туж хийх хуралд нойрмоглохгүйн тулд кофе барьж орох нь
элбэг. Уух тусам хүчтэйг нь уумаар болно. Сүүлдээ бүр харыг, чихэргүйг
уух дуртай болно. Гэтэл эмч нар хэлэхдээ зүрхэнд муу, яваандаа зүрхний
шигдээс үүсгэнэ, ходоодонд бас муу гэх юм. Нөгөө талд сүүлийн үеийн
судалгаагаар шоколад, кофе бол огтын хоргүй харинчиг сайн гэх мэт бичих л
юм. Үнэхээр их хэрэглэдэг мөртлөө 80 нас, 90 настай хөгшид зөндөөл байх
юм. Яах ёстой юм бол доо. Гэхдээ оронд орохын өмнө кофе уудаг хүн
байхгүй л байх л даа.

Sex
Сайн
унтмаар байгаа бол үүнийг маш хүчтэй зөвлөх байх. Гэхдээ ганцаараа
амьдарч байгаа хүн үүнийг сонсоогүй нь дээр байх л даа. (Яг одоо би
өөрөө ийм байдалтай нэг жил) Хүний хүсэл гэдэг удирдлагагүй болохоор
хэтрүүлчээд маргааш нь нойрмоглоход найз хажуугаас "шөнө барилдаад
байлгүй сайн унталдаа" гэж ёжлох ч бас л хорлонтой бөгөөд нөгөө талаас
нь бодвол нийгмийн эргүүлэгт цалингийн төлөө зүтгэж байгаа эр
хүн(salaryman) гэдэг үүнд зарцуулах цагаа нойрныхоо цагаас хасах замаар
гүйцээдэг нь бас л эргээд асуудал үүсгэдэг юмуу даа. Асуудал нь нэг
дэнсний 2 тал байх нь хэцүү. Аль нэгийг нь ихсэгэснээр нь нөгөөх нь
болохоо больдог бололтой.

Тамхи.
Би
өөрөө тамхи татдаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ би нэг удаа
тамхи татахад мэдэрсэн зүйл гэвэл тэр өдөрийн турш урьд шөнө нь
унтаагүйтэй адилхан сэтгэгдэл төрж байсан. Тамхиа гэжв… яаж нөлөөлдөг
юм болдоо.

Нойроор хүнийг ангилах нь
Хүн
үнэхээр нойроор ангилагддаг юм болов уу? Тухай нь миний төрсөн гэр
дандаа орой унтдаг нь манай удам, гентэй холбоотой юу эсвэл манай гэрийн
заншилтай холбоотой юу. Мөн их унтдаг бага унтдаг ангилалын хүмүүс гэж
байдаг уу? Энэ нь айлын заншилаас хамаарах уу? Энэ үнэхээр сонин
санагддаг. Одоо би өөрийнхөө охин, хүүгийнхээ агуу унтахыг нь харахаа
үнэхээр удамтай хамаатай мэт санагдах нь бий.

Дасгал
Би
нойр тун хүрээгүй үедээ (хаа нэгтээ номноос уншсан дагуу) толгойн
дээрээ 1-5 минут зогсдог зантай. Үнэхээр сайн үр дүнтэй. Та туршаад
үзээрэй. Ер нь дасгал хийсэн үед сайн унтдаг. Үүнийг би бодохдоо тархи
руу гаа ахиухан цус юүлбэл сайн унтдаг юмуудаа гэж таамагладаг. Ямар
учиртайг мэдэхгүй юм.

Төгсгөл буюу асуулт

  • Унтах нь зөвхөн амраах үүрэгтэй юү?
  • Хүн хэдийд унтаж хэдийд босох нь зөв болоо?
  • Хүн хоногт хэдэн цаг унтах ёстой вэ?
  • Сайн унтахын тулд эм, архи, халуун сүү мэт зүйлс хэрэглэх нь зөв бол уу?
  • Орой унтдаг эсвэл эрт босдог гэсэн хэсэгт хүмүүс үнэхээр ангилагддаг юм болов уу?
  • Төрөлхийн унтамхай, эсвэл сэргэг хүн байдаг нь төлөвшлийнхүү, удамынх уу?
  • Бага унтдаг хүн богино насалдаг гэдэг үнэн болов уу?
  • Бага унтдаг хүн урт насалдаг гэдэг нь үнэн юм болов уу?
  • Шөнийн ээлжний ажил эрүүл мэндэд хортой юу?
  • Сургууль, ажил дээрээ орой болтол суух нь ажилсагийн шинж үү эсвэл залхуугийн шинж үү?
  • Хүн өөрийн биологийн хэмнэлийг эвдэх нь муу, цагийн сэрүүлэг хортой гэдэг үнэн үү?
  • … Үргэлжлүүлээд асуувал асуух зүйлс их…

  • http://gobigobi.blogspot.com/

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж