Зуслангийн замыг нөгөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Зуслангийн замыг нөгөөдөр нээнэ

Нийслэлийн хэмжээнд зам засварын ажил өрнөж байна. Одоогоор зуслангийн чиглэлийн авто зам, Улиастай-Гачууртын замыг хааж засвар хийж байгаа юм. Тухайлбал, хойд зуслангийн чиглэлийн 16.3 км автозамын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд Шаргаморьтын уулзвараас Нямдоржийн гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ замыг нөгөөдөр нээхээр болжээ.

Харин Улиастай-Гачуурт чиглэлийн зам засварын ажил ирэх пүрэв гаригийн орой дуусч, автомашины урсгалыг нээхээр болсон байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж