Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн найм, 16 дугаар хорооны 144 өрх орон сууцандаа орлоо. “Баганат Өргөө” компанийн барьсан шинэ орон сууцны нээлт өнөөдөр болов.
Тус компанийн хувьд Баянзүрх дүүргийн найм, 16 дугаар хорооны нутагт орон сууц, сургууль, цэцэрлэг бүхий цогцолборыг барина. Өнөөдөр эхний ээлжийн орон сууц ашиглалтад орж байгаа нь энэ юм. Цаашид 3000 гаруй орон сууц, 1680 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 800 гаруй хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна.
Албаныхны мэдээлж буйгаар дахин төлөвлөлтийн орон сууцнууд баригдсанаар агаарын бохирдол 15 хувиар буурна. Инженер, дэд бүтэц шийдэгдсэн 24 орон сууцны цогц хороолол сүндэрлэнэ хэмээн үзсэн юм.
Одоогоор нийслэлийн хэмжээнд 24 байршилд 38 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгыг барьж байна.
Б.ЗАЯА