Наадмаар зах, худалдааны төвүүд хэд хоног амрах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Наадмаар зах, худалдааны төвүүд хэд хоног амрах вэ?

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд, томоохон худалдааны төв, захууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд энэ сарын сарын 10-нд 09.00-24.00 цаг хүртэл ажиллаж, 11, 12-ны өдрүүдэд амарч, 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв энэ сарын 10-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 17-ныг дуустал амарна.

“Хар хорин” худалдааны төв энэ сарын 10-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 11-ээс 15-ныг дуустал ажиллахгүй.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд энэ долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд ажиллахгүй амарна.

“Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 10-нд 06.00-18.00 цаг хүртэл ажиллаж, 11-16-ныг дуустал амарна.

“Да хүрээ трейд” техникийн зах долдугаар сарын 11-15-ныг дуустал амарч, энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ.

“Алтан жолоо трейд” ХХК-ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд энэ сарын 10-15-ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр энэ сарын 10, 11, 12-нд 09.00-22.00 цагт ажиллана. Харин 14, 15, 16-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж