Үндсэн чиглэлийн хэрэгжилт 33 хувьтай

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэлийн хэрэгжилт 33 хувьтай

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын эдийн засаг,
нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэг­­жилтийг хэлэлцлээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөг­жүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд
Үндэсний аудитын газраас энэ жил анх удаа аудит хийсэн байна. Монгол
Улсын Ерөнхий аудиторын хэлснээр 500 шахам арга хэмжээний 152 нь
хэрэгжсэн бол 305 нь дутуу, 16 нь хэрэгжээгүй аж. Нэг үгээр хэлбэл, 2010
оны үндсэн чиглэлийн хэрэгжилт 33 орчим хувьтай л байгаа аж. Харин
Засгийн газар Үндсэн чиглэлийн хэрэгжилт 85 хувьтай хэмээн танилцуулаад
байгаа билээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Үнд­сэн чиглэлийн биелэлт юунаас болж,
хангалтгүй гарсан талаар тодруулсан юм. Дээрх асуултад Монгол Улсын
Ерөнхий адуторын хариулт өгсөн юм. Түүний тайлбар­ласнаар төсөл, арга
хэмжээг хэрэг­жүүлэгчдийн хоорондын ажлын уял­даа холбоо муу. Төсвийн
ерөн­хий­лөн захирагчид биелэлтээ бодитойгоор тайлагнадаггүй. Хийхээр
төлөвлөсөн ажлынхаа хэрэгжүүлэх цаг хугацаа, гадаад орчныг бүрэн дүүрэн
тоо­цоогүй. Дөрөвдүгээр шалтгаан нь санхүүгийн эх үүсвэрээ бүрэн
шийдээ­гүйтэй холбоотой аж. Мөн хэрэгжих боломжгүй зүйлийг Үндсэн
чиглэлдээ тусгасан нь нэг ёсны Засгийн газрын ажил муу байна гэсэн
үнэлгээг өгөхөд ч нэг талаар нөлөөлжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн
Д.Ганхуяг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 5000 ам.долларт хүр­гэж
нэмэгдүүлэх Засгийн газрын зорилт юунаас болоод өнөөдрийг хүртэл
биел­лээ олоогүй талаар тодруулсан юм.

Түүнчлэн цалинг гурав дахин өсгөж, ажилгүйдлийн түвшинг 2.5 хувьд хүргэх
амлалт юу болсныг ч сонирхлоо. Нийгмийн хамгаалал, хөдөл­мөрийн сайдын
хэлснээр “Засгийн газар УИХ-тай хамтран “Эхийн алдар” одонгийн мөнгө,
олон хүүхэдтэй эхчүүдийг урам­шуулах асууд­лыг шийдвэрлэсэн. Эдгээр
асуу­­дал Үндсэн чиглэлд тусгагдсан байсан. Цалинг нэмэгдүүлэх асуудлыг
шийдэхээр судалж байгаа. Гэхдээ цалин нэмнэ гэдэг өөрөө сөрөг үр
дагаврыг дагуулдаг.  Цалингийн нийт сангийн 27-30 хувийг төрийн албан
хаагчид эзэлдэг гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж