Анлийн ханхүү Уильямын охин, гүнж Шарлоттаг загалмайлах ёслол боллоо. Ёслол Норфолк гүнлэгийн Сандрингем дэх Гэгээн Мария Магдалинагийн сүмд явагдав.
Энд 1961 онд Шарлоттагийн эмээ Диана гүнжийг загалмайлж байсан билээ.
Гүнжийн загалмайлсан эхээр Кэтриний багын найз Софи Картер, Диана гүнжийн хамаатан Лаура Феллоуз байсан бол харин загалмайлсан эцэг нь ханхүү Уильямын сургуулийн андууд Жеймс Мид, Томас Ван Страубензи, Кэтриний үеэл Адам Миддлтон нар байлаа.
Загалмайлах ёслолд хатан хаан II Елизавета, ханхүү Филипп, хунтайж Чарльз, герцогийн хатан Камилла, мөн Кейт Миддлтоны эцэг эх, ах дүү нь байлцлаа. Мэдээж, ханхүү Уильямын том хүү Жорж.
Гүнж Шарлоттагийн гоёлыг бүтээхдээ бүр 1840 онд хатан хаан Викториягийн том охины өмссөн гоёлыг дуурайлгасан аж.
Английн хааны ордон гүнжийн загалмайлах ёслолд зориулан дурсгалын, тусгай зоос гаргажээ.
Т.АНУ