Испанид хэт халууны улмаас түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Испанид хэт халууны улмаас түймэр гарчээ

 

Баруун европт өнгөрсөн долоо хоногт хэт халж, агаарын хэм 40С хүрсэн  юм. Хэт халуун, хуурайшилтын улмаас Испанийн хойд хэсгийн Арагон бүс нутагт ойн түймэр гарсан байна. Түймэр 8000 га газрыг хамарч, 1500 орчим өрх айлыг нүүлгэн шилжүүлжээ. Түймрийг унтраахаар 500 орчим хүн 26 нисдэг тэрэг ашиглан тэмцэж байгаа ч цурманд оруулж чадаагүй байна.

 

Өмнө нь Испанийн цаг уурын албанаас Кордобад агаарын хэм 44С хүрч халснаас онц байдал зарлаж, 50 мужийн 43-т нь халуунаас сэрэмжлэх зөвлөмжийг гаргасан байв. Хэт халалт Испани, Португал, Франц, Их Британид ажиглагджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж