Бөхчүүдийг камераар хянана

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийг камераар хянана

Үндэсний баяр наадмын үеэр бөхчүүдийн барилдааныг энгэрийн камераар хянахаар болжээ. Тодруулбал, бөхчүүд дэвжээн дээр барилдах үедээ ёс зүйн алдаа гаргах, бүдүүлэг үг, хэллэг хэрэглэх зэргийг хянах энгэрийн камерийг 15 орчим хөл засуулуудын энгэрт зүүлгэх болсон гэж Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Б.Данзан тайлбарлалаа. Тус энгэрийн камераар зөвхөн бөхчүүд ч гэлтгүй засуулууд, хөлийн цэцдийг давхар хянах юм. Хэрэв төв цэнгэлдэхийн талбайд наадмын барилдааны үеэр хэн нэгэн ёс зүйгүй үйлдэл, авир гаргавал үндэсний бөхийн дүрмийн дагуу хөлийн цэцүүд камерийг хянаж, тухайн барилдаанаас хасах зэрэг хариуцлага тооцно.

Д.УУДАМ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж