Грекчүүд евро бүсээс гарна

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Грекчүүд евро бүсээс гарна

 

Грекчүүд өчигдөр /VII.5/ ирээдүйгээ шийдэх чухал сонголтыг хийлээ. Грек олон улсын санхүүгийн тусламжийг авахын тулд илүү хэмнэлтийн бодлогыг хүлээн зөвшөөрөх үү? гэдгээр бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Үүнд олон нийт “үгүй” гэж хариулснаар Грек евро бүсээс гарах эрсдэл үүслээ. Грекийн бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 61 хувь нь олон  улсын санхүүгийн туламжаас татгалзах сонголтыг хийжээ.

 

Сонгуулийн дараа Грекийн ерөнхий сайд Алексис Цидрас ард түмэндээ хандан зоригтой сонголт хийсэнд нь талархал дэвшүүлжээ. Грекчүүд “тийм” гэсэн сонголтыг хийвэл ерөнхий сайд Алексис Ципрас, сангийн сайдын хамт огцрохоо мэдэгдээд байсан юм. Грек улс өнгөрсөн таван жилийн турш зээлдэгч нарын аманд багтаж, чанга хатуу хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн юм.

 

Грекийн сонгуулийн дараа еврогийн ханш ам.долларын ($1 = 0.9070 euros) эсрэг нэг гаруй хувиар суларч, европын хувьцаа, бондны ханш буурсан байна.  Европын холбооны лидерүүд Грекийн асуудлаар ирэх  мягмар гаригт /VII.7/ хурал зарлажээ. Үүнээс өмнө өнөөдөр /VII.6/ Германы канцлер Ангела Меркель Парист Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзалт хийх аж.

 

Гэхдээ Европын төв банкны яаралтай санхүүжилтгүйгээр Грекийн банкууд ойрын өдрүүдэд бэлэн мөнгөний нөөцөө шавхах гэнэ. Ингэснээр цалин тэтгэвэрээ олгохын тулд өөр валютыг сонгоход хүрч магадгүй аж. Өмнө нь олон улсын валютын сангаас Грекийн өрийг дарахын тулд 50 тэрбум еврогийн шинэ санхүүжилт хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж