Ш.Гүрбазар: Монголын кино урлагийн, алтан үе ч гэж ярьдаг, тэр хүмүүсийн сайхан бүтээлүүд үлдлээ. Тэр үеийн хүмүүсийн агуу чанар нь юу вэ гэвэл өөрийнхөө мэддэг, өөрийнхөө хийдэг зүйлийг л хийсэн. Зүгээр сууж байгаа нь, зүгээр байж байгаа нь тэр чигээрээ монгол хүн юм. Тэр нь өнөөдөр бараг үзмэр мэт болж байгаа юм. Тэгэхээр монгол байх, монгол сэтгэлгээгээр амьдрах гэдэг маань судлагдахуун болчихлоо. Бид үнэхээр монгол хүн л юм бол, монголоор сэтгэе гэвэл маш олон юмыг буцааж харахаас өөр замгүй. 50 гаруй насалсан надад хүссэн хүсээгүй монгол сэтгэлгээ маань яваад байна. Энэ бол өөрт минь байгаа үнэт зүйлс юм.
Монголчууд монгол сэтгэлгээтэй, монгол драмтай, монгол найруулгатай кино хийх ёстой. Чухам юу нь монгол байна вэ гэдгийг гаднаас нь харна, юуг дуугарч байна вэ гэдгийг шүүмжлжлтэйгаар харна. Зүгээр мориныхоо нуруун дээр тамхиа татаад сууж байгаа зураг дэлхийд хамгийн сонгодог зурагт орж байна. Тайлбар нь: Өвгөнийхөө бодож байгааг морь нь бас давхар бодоод байна аа гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Гэтэл манай яруу найрагчийн хэлдгээр “Хот маань хорин нэгэн оноосоо холдчихоод байна” гэдэг маань хөгжиж дэвш гээд байгаа юмуу, эсвэл хуучнаасаа салаад гэж байгаа юмуу. Тэгэхээр энэ сэтгэлгээг залуучууддаа суулгах зайлшгүй хэрэгтэй. Харин бид чаддаг мэддэг юм байвал хэлэх ёстой. Хөдөөнийхөн бол хотод 20, 30 жил амьдраад хотжиж чадахгүй. Ханын үүднээс салхи сэнгэнэвэл сэтгэл сэргэчээд л яваа гэдэг шиг л байна шүү дээ. Монголын кинонд ийм зүйл үнэхээр дутаж байгаа юу гэвэл дутаж байгаа. Аливаа үндэстний оюуных нь соёлоос их зүйл хамаарч байна. “Цэргийн эцэг” ч юм уу, “Хүний хувь заяа” гэдэг кино байна. Тэр бол яг орос кино тийм үү? Одоо шинэ оросуудын хийж байгаа “тас” орос кино бас байнаа. Яг л тэр үеийн Оросын дотоод сэтгэлийг харуулж байна. Тэгэхээр бид өөрсдийгөө хоцорсон гэж бодолгүйгээр яг л тэр үеийн монгол сэтгэлгээг гаргах ёстой. Дайрах ёстой. Бид үүгээрээ л “моодорхож”, үүгээрээ л үлдэнэ.
Б.Догмид: Дуучин Жавхлан хуучны юм яриад амьтны инээд хүргээд байна гэх юм. Тэр Жавхлангийн буруу биш шүү дээ. Ярьж байж л мэдэх ёстой. Түүн шиг Гүрээ ах бид хоёрын яриаг хүмүүс гайхаж магадгүй юм. Амьдрал дээр заавал гаанс ороогоод байхдаа гол нь биш, уран бүтээл дээрээ заавал тусгаж оруулах ёстой.
Ш.Гүрбазар: Кинонд зан заншлынхаа талаар оруулж өгснөөр дараагийн үедээ өвлүүлж өгч байгаа юм. Тэгж байж л ингэж гал түлдэг юм байна, ингэж тамхиа ороодог юм байна гэх мэтчилэн үр хойчид минь үлдэх юм. Тоглолт ч мөн адил монгол драм байх ёстой. Жишээ нь:Ардын жүжигчин Дамдин гуай амьд ахуй цагтаа надад ингэж ярьж байсан юм. “За Гүрбазараа би чамд нэг нууц хэлье. Чи намайг кинонд хэрхэн тоглодогийг бод доо гэлээ” Би бодлоо. Зүгээр л нэг өвгөн. Их энгийн, сайхан монгол өвгөн байдаг. “Цагааны Цэгмид гуйн кинонд тоглож байгааг бод доо” гэсэн. “Дандаа хүчтэй тоглолт гаргадаг. Тэгсэн хэрнээ хүмүүсийн зүрхэнд ирдэг. Тэгэхээр Цагааны Цэгмидийн тэр хүчтэй драм, миний энгийн хоёрын дундаас, энэ хоёрын учрыг олсон гурав дахь хүн Монголын киноны ОД болноо” гэсэн. Монгол киноны гурав дахь жүжигчинг төрүүлье гэвэл, Дамдин гуайн энгийн тоглолт, Цагааны Цэгмидийн хүчтэй тоглолт хоёрын дундаас дүгнэлт хийгээд, судлаад чадаж байгаа аавын хүү байх юм бол тэр монгол жүжигчин” болно. Ингээд бодохоор өвгөдөөсөө сурахаас өөр замгүй.
Б.Догмид: Бид кинонд үнэн түүхийг, үнэнийг өгүүлэх ёстой. Мэдээгүй зүйлийг мэдүүлэх, мартагдсан зүйлүүдийг ил гаргаж тавих ёстой. Үүний нэг жишээ нь “Адмирал” кино юм. Ёстой л үзээгүй юмаа үзэж, мэдээгүй юмаа мэдэж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсэн гэдэгтэй утга нэг болсон.
Ш.Гүрбазар: Бид хүн дууриагаад хүнд тоогдоно гэж байхгүй. Өөрийнхөөрөө л байх ёстой. Бидэнд бусдаас ялгагдах зүйл юу байна. Бид уртын дуу дуулж, хөөмийлж байна. Гэтэл хип хопыг хараад “Аан өнөөх л дуураймал хүмүүс” гэх жишээний. Гэтэл бидэнд өв уламжлал гэж байна. Тийм болохоор энэ кино төслөөр хийгдэх кино монгол байгаасай гэж хүсэж байгаа юм. Тиймээс ч бид үзэгчдээс санал авсан. Үзэгчдийн олонхийн саналаар “Шилийн сайн эр”-ийн талаар кино хийгээчээ гэсэн санал тэргүүлсэн. Тэгэхээр үзэгчид маань монгол зан заншлаа хүсээд байна аа гэж ойлгож байгаа юм. Адал явдалт ч юмуу, хип хоп киног хүсээгүй байнаа гэдэг нь энэ санал асуулгаар харагдаж байна. Тэгэхээр “Шилийн сайн эр”-ийн амьдралыг бид бүрэн гүйцэд өнгийж чадаагүй байгаа. Яахав энэ киногоор бид маш олон зүйлийн талаар дуугарч болно. Их түүхийг, зан заншлыг хэлж болно. Монголын эрэмгий, зоримог, тэр их хүч чадал, тэр монгол ухаан, байгаль, хүн хоёрын зохилдолгоо, тэр нарийн шинжлэх ухааныг гаргаж чадвал тэр сайн кино болж болно. Мал хөөдөг хүнээс арай өөрөөс сэтгээд, Хөх чоноос, Цахиур Төмөрөөс арай өөрөөр гаргах хэрэгтэй. Гол нь энэ төслийг “юм” болгох л хэрэгтэй. Олон хүнийг хамруулаад, зохиол нь зохиол шиг зохиол байгаад, сайн зохиолыг дагаад сайн жүжигчид гарч ирж чадвал “Кино код” нэвтрүүлэг нэг том алхмыг хийнэ гэсэн үг юм. Энэ бол “Үр дүн”. Бид яах аргагүй цаг хугацааны явцад мартагнасан тал бий. Гэхдээ бид сайн зохиол гаргаад, сайн залуучууд найруулаад, сайн жүжигчид амилуулж чадвал эргээд монгол сэтэхүй дэлхийн төвшинд “юм” дуугарч чадах юм. Надад урилга ирсээн. Би уран бүтээлчийн хувьд их баяртай байгаа. Ингэж их хүч хөдөлмөр гарч байгаа болохоор нэг зүйлийн үзүүрт хүрч мэдэх юм. Монголд 39-н төрлийн уншлагын хэл байдаг. Гэтэл тэрний ганцхан хэсэг нь “Цогт тайж” кинон дээр гардаг. Зохиол нь хүссэн хүсээгүй шүлэглэсэн байдлаар хэлүүлээд байна. Яг тэрэн шиг зохиол нь өөрөө тоглох аргыг ч, бүхнийг заагаад өгнө. 21-р зуунд тэмцлийг дуугарах ёстой. Бидэнд айх юм байхгүй гэж бодож байна.
Б.Догмид: Монголчууд монголоороо явбал хол явна. Эцэст нь хэлэхэд ”Кино код” нэвтрүүлэг олон хүнд юм бодогдуулж, олон уран бүтээлчдэд сэргээш болсоон гэж бодож байна. Үүний үр дүнд олон сайхан кинонууд мэндлэх байхаа гэж бодож байна.
Ш.Гүрбазар: Миний нэгэн шүлэгт:
Шулуун сэтгэлээ тахийлган
Чулуу няслаад яах юм бэ
Цолмон од шиг цололзийдоо
Эр хүн байна даа би
Оргилд нь нэг гаръя даа.
Тэрэн шиг бид монгол киноны тухай ярьж байна гэдэг нэг овоо толгой дээр гарч байгаа гэсэн үг юм. Монголчууд бид монгол кино хийж, “Кино код” дууссаны дараа Монголынхоо агаараар амьсгалъя гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй байхад хүн өөдлөнө дөө. Түүхээ, өвгөдөө, Монголоо одоо л бид 21-ээр зуунд ил гаргаж тавих ёстой. Монгол хүн мандтугай гэж хэлье дээ.