Намын бүлгүүд ЗГ-ыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд ЗГ-ыг хэлэлцэнэ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр уламжлал ёсоороо хуралдана. Гэхдээ энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээс гадна нэгэн чухал асуудал гэнэт орж ирсэн нь өнгөрсөн баасан гаригт АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан "МАН-ыг засгаас хөөх" шийдвэр юм. Шийдлийн Засгийн газарт МАН хамтарснаар зургаан сайдын суудал авсан бөгөөд засагт орсон хугацаандаа санд, ширээний хэрүүлээс өөр ажил хийгээгүй учраас засгаас гаргах шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл гаргасан юм. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр Төрийн ордонд хэлэлцэх бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг "А" танхимд, МАН-ын бүлэг "Б" танхимд, МҮАН-МАХН-ын "Шударга ёс" бүлэг "В" танхимд хэлэлцэхээр болжээ.

Намын бүлгүүдээс гарах шийдвэрийг бид мэдээлэх болно.

Л.ХАЛИУ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж